“Эко глобал ложистикс” компани Б.Энхбаяр гишүүнийг шүүхэд өгчээ
УИХ-аар байгуулсан Түр хороог удирдаж "Нүүрсний сонсгол"-ыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр фэйсбүүк хаягтаа мэдэгдэл гаргажээ.
Энэ талаар уг мэдэгдэлдээ, "Нүүрсчид нүүрсний сонсгол хийгдэж, илчлэгдсэндээ хорсож, илчлэгдсэн хулгайгаа дахиж хөндүүлэхгүй байж, хэргээ замхруулах, цаашилбал эрх мэдлээсээ салж шоронд орохгүй байхын тулд шүүхээр дамжуулж нүүрсний сонсгол зохион байгуулсан надаас “өшөө авч”, айлгаж амыг нь үдэх ажиллагаа хийсээр байгаа. Одоогоор гурван ч шүүхэд нүүрсчид “ялж” байгаа.
Тэд ард түмнийг мартамхай, нэхэл хатуу биш, нүглийн нүдийг гурилаар аргалчихна гэдэгтээ итгэж байгаа. Шүүхийн энэ асуудал нь хувь иргэн хоорондын асуудал биш Монгол Улсын Үндсэн хуульд заасан институт хоорондын, эрх мэдэл хуваарилах онол ба хэрэгжилтийн хувь заяатай холбогдох жишиг прецедент болох үр дагавартай гэж үзэж шүүхэд хандсан тайлбар, хүсэлтээ нээлттэй тавьж байна" гэж мэдэгдлээ.