Д.Амарбаясгалан: Хуралдаанд ирээгүй гишүүдийн ирцийн мэдээллийг тухай бүр зарла
2024 оны 10 сарын 04
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясглалан "Тамгын газар хуралдаантай өдөр цагтаа ирээгүй УИХ-ын гишүүдийг тэр даруйд нь хэвлэлд мэдээлж байх үүргийг өгч байна. УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод долоо хоногийн хоёрхон өдөр чуулгантай байхад 10.00 цагт ирж чадахгүй байгаа гишүүдийн асуудлаар тойргийн иргэдэд байнга мэдээлэл өгч байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна. Иймд УИХ-ын Тамгын газар хэн хэдэн цагт ирэв гэдгийг тойргийн сонгогчдод нь мэдээлж байх үүргийг өгч байна. " гэв.
Одоогийн байдлаар УИХ-ын чуулганы хуралдааны ирц 52 хувь байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659286
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс