Ц.Сандаг-Очир: УИХ-д хүндэтгэлгүй хандаж буй сайд нарыг нэр усаар нь цолломоор байна
2024 оны 10 сарын 03
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын зарим сайд нар УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанд ирсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга чуулганы хуралдаанд ирээгүй сайд, гишүүдэд сануулга өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Засгийн газрын гишүүд УИХ-д хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Жилийн ажлын төлөвлөгөө хэлэлцэж байхад салбарын сайд нар хагас дутуу, байхгүй байна.
Тиймээс салбарын сайд нарыг суулгаж байж хөгжлийн төлөвлөгөө, төсөв хэлэлцүүлмээр байна. УИХ-д хүндэтгэлгүй хандаж буй сайд нарыг нэр усаар нь цолло. Зарим нь орон нутагт улс төр хийгээд явж байгаа." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659265
1 эможи
Зочин
2024-10-03 14:33
зөв шүү..одоо нэр усаар нь зарла. хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй болсон юм ч ил гаргаад явсан дээр...таслаад байгаа нөхдүүдэд арга хэмжээ тооцдог бол
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс