ТАНИЛЦ: Д.Жаргалсайхан гишүүнд “Төгс Ургац“, “Бөхбат“ ХХК болон 66 иргэнээс 456 сая төгрөгийн хандив өгчээ

2024 оны 9 сарын 19

Arslan.mn

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгааны хугацаанд хандивын данс нээж, иргэд, ААН-үүдээс хандив цуглуулж, сурталчилгаандаа зарцуулдаг. Тэгвэл шинээр бүрдсэн УИХ-ын 126 гишүүдийн хандив дансны мэдээллийг ил болгосон.

Тэгвэл  Баянхонгор аймгийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан хэдэн төгрөгийн хандив цугласныг хүргэж байна.

Түүнд нийт 456 сая 328 мянган төгрөгийн хандив цугларсан бөгөөд  66 иргэнээс 426 сая 328 мянган төгрөгийн хандив өгчээ. Харин хоёр компани нийт 30 сая төгрөгийн хандив өгсөн байна.

Хандив өргөсөн компаниудын НЭРС:

  • Төгс Ургац ХХК - 20 сая
  • Бөхбат ХХК - 10 сая
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658995
0 эможи

keyboard_arrow_up