УИХ-ын даргын ахлах зөвлөх Ц.Мөнх-Оргил хадгаламжиндаа 8 тэрбум төгрөгтэй
МАН-аас нэр дэвшээгүй, албан тушаалын тохироогоо хийсэн хүмүүсийн нэг бол Ц.Мөнх-Оргил. Түүний хувьд нэр дэвших хүсэлтээ өгөхгүйгээр гадагшаа элчин сайдаар явах тохироо хийсэн гэгдэж байв.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр ажиллах болжээ.
Тодруулбал, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын 7 зөвлөх томилогдсон бөгөөд тэгдээрийг Ц.Мөнх-Оргил ахалж буй.
Тэрээр гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан билээ.
Эргэн сануулахад, 2023 онд УИХ-ын гишүүдээс хадгаламжиндаа хамгийн их мөнгөтэй гишүүнээр Ц.Мөнх-Оргил тодорч байсан. Тэрбээр хадгаламжиндаа 8 тэрбум 105 сая төгрөгтэй.
Хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууцтай. 170 сая төгрөгөөр үнэлэгдэх, Lexus 570 машинтай. 72 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 6 тэрбум төгрөгийн авлагатай. 2.2 тэрбум төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.