Өнөөдөр 2024 оны төсвийн тодотголыг баталснаар УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийнэ
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийх гэж байна.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ./Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
– “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
– Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы хаалт.









