УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа

2024 оны 8 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг энэ сарын 20-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Чой Жин Вон Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Талууд хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох байгууллагууд, Байнгын хороод, найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658375
0 эможи

keyboard_arrow_up