Э.Цэрэн: 5 сая төгрөгийн цалин, бусад хангамж хүрэхгүй байгаа бол лайваа л хий!

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ИЗНН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр нийгмийн сүлжээнд идэвхтэй бөгөөд цахим хуудсаараа дамжуулан бараа сурталчлах бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан ба УИХ-ын гишүүний тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш уг үйл ажиллагаагаа явуулсаар буй юм.  Үүн дээр олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

Тэгвэл энэ талаар Э.Цэрэн өөрийн цахим хуудаснаа " Үр хүүхдээ хүртэл хаяад төрийн ажил хийж явна гэж ялархах юм. Бусад нь үр хүүхэдгүй юу?

Бусад нь хийж байхад би яагаад лайвдаж болдоггүй юм? Өдөр болгон хийгээ юу гэж загнаж байна. 5 саяын цалин бусад хангамж хүрэхгүй байгаа бол лайвчнаа л хий л дээ.

Би шинэхэн гишүүн болохоороо гадагшаа явах зөвшөөрөл авдгийг мэдээгүй гэнэ. Арай л өөрийгөө нялх гүнж гэчихсэнгүй. Төрийн хар хүн гэж түмэн олныхоо төлөө боддог сэтгэдэг, гишгэсэн мөрөө эргэж хардаг, алдаа гаргахаас эмээдэг хүмүүс байлаа.

Одоо нөгөө магтаж өмөөрдөгүүд нь зарчим, ёс зүй, түмний төлөө гэх мэдрэмжгүй "гар"-ууд нь мөөрөлдөөд ороод ирнэ. Ёс зүйгүй, мэдлэг боловсролгүй лайвчин гаргасныхаа горыг хүртэж дээ..." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
658325
1 эможи

Зочин
2024-08-20 14:05
үнэн л үг, монгол төрийн босго ийм намхан болсонд үнэхээр харамсалтай, зүгээр нэг гүйцэтгэх ажилтан мэргэжилтэн ч биш төрийн хууль тогтоогч шүү дээ
keyboard_arrow_up