Н.Номтойбаяр Ерөнхийлөгчид ёсолсонгүй

2024 оны 7 сарын 02

Arslan.mn

Шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, үг хэлсний дараа УИХ-ын гишүүдийн тангараг өргөх ёслолд оролцож байна.

Тангараг өргөх ёслол өндөрлөлөө. УИХ-ын гишүүд тангараг өргөж, тангаргийн бичигт гарын үсэг зурсны дараа Төрийн ордны хоймор дахь төрийн сүлд болон чуулганы танхимын хойморт суудлаа эзэлсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт мэхийн ёсолдог.

Шинээр сонгогдсон гишүүд протоколын дагуу тангараг өргөж, төрийн сүлдэнд ёслохоос өөр үйлдэл хийхгүй байгаа хэдий ч гишүүдийн биеийн хэлэмж анхаарал татаж байна. 

Тухайлбал, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан ИЗНН-ын дарга Батын Батбаатар 16 жилийн дараа хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүн боллоо. Тэрбээр тангараг өргөсний дараа төрийн сүлдэнд ёслоод, Ерөнхийлөгчид мэхийн ёсолсонгүй.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Номтойбаяр нар Ерөнхийлөгчид мэхийн ёслоогүй нь олны нүдэнд туслаа. Одоо ч хувь өшөөрхөл тээж ёсолсонгүй хэмээж байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657780
2 эможи

зочин
2024-07-03 15:14
Ард түмний дэмжлэгээр гишүүн болчихоод төрөө хүндэлдэггүй шорон санаа гаргасан нлвш Баттулгатайгаа хамт зайлаарай
Зочин
2024-07-03 08:21
zov zov
Зочин
2024-07-03 00:28
З1 лецинз эзэмш чихээд хэнд тунирхаад байгаан ёс ёмбогор төр төмбөгөр гэж ёс зүйтэй байгаарай даа НОМТОЙБАЯР АА
Е
2024-07-02 23:28
Ерөнхийлөгчид биш ээ ЧИНГИС ХААНЫ ЗУРАГТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙГАА БИЗ ДЭЭ
Зочин
2024-07-02 20:21
Баттулгаас ялгарах юмгүй тэнэгтэж байгаа юм даа
Зочин
2024-07-02 18:50
Ийм тийм хүн гээд нэр дурдагдаад бга хүмүүс маш хүчтэй учир эсрэг намын нөхөд нь мөр явдлыг нь үгүйсгэж бусдад муу мэт харагдуулах айдас жихүүдэстэй бдаг бхаа.Сүүлийн үед ганц 2 хүний нэр бнга л муугаар яригдах болж
Зочин
2024-07-02 18:00
За больж үз өс зангидаж төр барихгүй байх шүү Баттулга их муухай хүн юмаа одоо Мөнхбаясгалан айгаа нийлээд солиороод бүү байгаарай АН гарахаар л дандаа муу бүгдийг муухай бүгдийг ард иргэд үзэх ёсгүй шүү хөөе
keyboard_arrow_up