Сонгуулийн сурталчилгааны зардлаа хандиваар босгох гишүүдээс Д.Өнөрболор 15 тэрбумын үл хөдлөх хөрөнгөөрөө “толгой цохиж“ байна
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хандивын дансаа нээж эхлэв. Нэр дэвшигчид хандивын даснаа нээлттэй зарлаж, иргэд аж ахуй нэгжүүдээс хандив авч байгаа.
Тухайлбал, нэр дэвшигч нар дансаа тавиад, хандив авч эхэлснээ өөрсдийн сошиал хуудсаараа дамжуулан түгээж буй.
Энэ удаагийн сонгуулиар Монгол улс 126 УИХ-ын гишүүнтэй болно. Тиймдээ ч томосгосон тойрогт танигдах гэж улстөрчид багагүй мөнгө зарцуулах сурагтай. УИХ-ын гишүүний нэг сарын цалин 3,9 сая төгрөг. Үүнээс НДШ, ХХОАТ болон бусад татваруудаа төлөөд гар дээрээ 3.1 сая төгрөг авдаг. Үүнийг нэг жилээр тооцвол 37 сая 276 мянга, харин дөрвөн жилээр тооцвол 149 сая 105 мянган төгрөгийн цалин авдаг байна.
Тэгвэл хараахан гишүүний суудлаасаа буугаагүй байгаа танхимдаа "хамгийн их хөрөнгөтэй" гэх УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
Тэрбээр олон орон сууц, барилга байгууламжтай гишүүдийг тэргүүлдэг бөгөөд эдгээр нь 15 тэрбум 289 сая төгрөгөөр үнэлэгддэг.
Тодруулбал, найман нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай гурван обьект, долоон баригдаж дуусаагүй барилга болон гурван авто зогсоолтой. Түүнчлэн 499 саяар үнэлэгдэх нийт 3902 м2-т газартай.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын жилийн орлого 68 сая төгрөг бол гэр бүлийн орлого 77 сая төгрөг.
Мөн 642 саяар үнэлэгдэх Toyota, Land Cruiser 70- 1, Toyota, Land Cruiser 200- 1 болон Toyota, Land Criuser 300 зэрэг гурван автомашинтай. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
Дотоодын банк санхүүгийн байгууллагад 1 тэрбум 591 сая төгрөгийн хадгаламжтай.
Зээлийн үлдэгдэл 64 сая төгрөг бол бусдаас авлага байхгүй гэж мэдүүлжээ.
Тэрбээр "Роял виндөү" ХХК, "Энокси" ХХК, "Зэндмэнэ хурх" ХХК, "СӨҮЛ" ХХК, "Колорпин" ХХК, "Эй Эй Эй плас" ХХК, "Вокү карт гаме шангхай" ХХК, "Нью промакс проперти" ХХК, "Нью Промакс" ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг байна.