Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уул дархан цаазат боллоо

2024 оны 6 сарын 05

Arslan.mn

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы сүүлийн хуралдаан Төрийн ордонд болж, хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна.

Үүний дотор Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр эцэслэн баталсан юм. 

Ингэснээр байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657332
1 эможи

Иргэн
2024-06-06 08:08
Сайхан үзэсгэлэн төгөлдөр БУЛГАН хайрхан минь .ДАОХАЛАГДЛАА зон олон баярлаж байнам
keyboard_arrow_up