Ц.Сандаг-Очир: Налайх, Багануур дүүргүүд бие даасан улсын зэрэглэлтэй хот болох хууль эцэслэн батлагдаж байна

2024 оны 6 сарын 05

Arslan.mn

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Би үг хэлье. Өнөөдөр энэ парламентын сүүлчийн чуулган. Энэ дөрвөн жилийн хугацаанд багтааж, энэ хуулийг шинэчилсэн найруулгаар оруулж, батлах гэж байна. Хотын даргын баг хамт олонд талархал илэрхийлье. Олон жил яригдсан асуудлыг өнөөдөр эцэслэх гэж байна. Хууль батлагдах нэг хэрэг. Тухайн цаг үед нь хуулийг сайжруулж, батлаад явах байх. Хууль батлагдсанаар олон эерэг давуу талууд гарна.

Өнөөдөр 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааны отгон чуулганы сүүлчийн өдөр Налайхчууд, Багануурчуудийн хувьд түүхэн өдөр тохиож байна. Учир нь Налайх, Багануур дүүргүүд бие даасан улсын зэрэглэлтэй хот болох хууль эцэслэн батлагдаж байна. Цаашид засаж сайжруулах зүйлүүд гарахыг үгүйсгэхгүй, тухай бүрд нь засаад явах болно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657331
1 эможи

keyboard_arrow_up