Д.Ганбат: Арвайхээр, Цэцэрлэг, Хархорин хотыг холбосон “алтан гурвалжин“-г сэргээж хийнэ
УИХ-ын чуулган "отгон" хуралдаанаа хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Сүүлийн өдөр хэрүүл маргаанаа багасгамаар байна. Бүсчилсэн хөгжлийг олон жил ярьж байгаа. Ямар ч байсан тогтоол баталж, сонгуулийнхаа системээ таван бүс болгож хуваасныг дэмжиж байгаа. Ялангуяа хангайн тойрог буюу нэгдүгээр тойрог байна. Хархорум хотоор 800 жилийн өмнө бүх зам очдог байлаа. Энэ байдлыг энэ тойрогт нэр дэвшиж байгаа бид хийнэ. Арвайхээр, Цэцэрлэг, Хархорин хотыг холбосон "алтан гурвалжин"-г сэргээж хийнэ.
Манай нөхөд сэтгэлийн хөөрлөөр дутуу юм их хийх юм. Би ааваараа Түшээт гүн буюу одоогийн Хархорин сумын гаралтай хүн. Хуучны нийслэлийг сэргээнэ гэдэгт итгэж байна. Нэг намыг удаан хугацаагаар төр бариулах нь буруу юм байна шүү." гэв.