Нүүрсний хэрэгт нэр холбогдсон Т.Энхтүвшин хууль зөрчиж ашигт малтмалын ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ олгожээ

2024 оны 5 сарын 30

Arslan.mn

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл түүний хэрэгжилтийн талаарх нотлох баримтыг шинжээч танилцуулав.

Шинжээч энэ үеэр "Төрийн захиргааны байгууллагаас "олгох боломжгүй" гэсэн дүгнэлт гаргасан байхад нэр бүхий аймгийн Засаг дарга нар тусгай зөвшөөрөл олгосон талаарх баримтыг ИЛ БОЛГОВ.

Тухайлбал,  УИХ-ын гишүүн Төмөртогоогийн ЭНХТҮВШИН 2017 онд Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа  "Дорноговь АЗЗ" ХХК-д  хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгожээ.

Arslan.mn

УИХ-д нийтэд танигдаагүй, сул гишүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин юм.

Аймгийн Засаг даргын албыг 4 жил хашихдаа Дорноговь аймгийн МАН-ын хороог давхар ахалж, тойргоо тордсоор Их хуралд гарч ирсэн овжин нэгэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд парламентад чимээгүй гишүүний үүрэг гүйцэтгэж суухдаа аажмаар шат ахиж, өдгөө Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Түүний хувьд  нүүрсний нууц ноёнтнуудтай сүлбэлдсэн байж болзошгүй хэд хэдэн баримт бий. Угтаа бол одоогийн Дорноговь аймгийн Засаг дарга болон ИТХ-ын төлөөлөгч нар хоорондоо бизнесийн ашиг сонирхлоороо нэгдэж, нүүрсний компаниудын "нууц ноёд” болсон гэж хэлж болохоор баримтууд байдаг. Эндээс уншина уу.

 Товчхондоо нүүрсний, ашигт малтмалын хэрэгт нэр холбогдож амжсан Т.Энхтүвшин УИХ-ын Сонгуулийн 7-р тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөгөвьд  нэр дэвшихээр зэхэж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657256
0 эможи

keyboard_arrow_up