ТАНИЛЦ: Хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон аймгийн ЗАСАГ ДАРГА НАР
“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл түүний хэрэгжилтийн талаарх нотлох баримтыг шинжээч танилцуулав.
Шинжээч "Төрийн захиргааны байгууллагаас "олгох боломжгүй" гэсэн дүгнэлт гаргасан байхад нэр бүхий аймгийн Засаг дарга нар тусгай зөвшөөрөл олгосон байна.
Дараах зургаас зөвшөөрөл гаргасан Засаг дарга нар болон он сар болох хугацаа нь харагдаж байна.
Мөн хэд хэдэн удаагийн давтан зөрчилд Кадастрын хэлтсийн дарга нар албан бичиг хүргүүлж, зөвшөөрөл олгох боломжгүй гэх мэдэгдэл хүргүүлж байжээ.
Аймгийн Засаг дарга нар түгээмэл тархацтай газарт зөвшөөрөл өгөхдөө Ашигт малтмал, газрын тосны газарт мэдээллээ бүртгүүлэх ёстой.
Шинжээч нар судалж үзэхэд тус Засаг дарга нар мэдээллээ зөрүүтэй илгээж байгаа нь нотлогдсон.
Засаг дарга тус тайланг холбогдох төрийн байгууллагад хүргүүлж улсын нөөцийн баланс гаргах хуулийн зохицуулалттай.
Гэтэл түгээмэл тархацтай холбоотой хууль 10 жил болоход хэрэгжээгүй байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд бүртгэл, тооллого, тайлан баланс огт хийгддэггүй гэж харагдаж байна.