Ц.Цэрэнпунцаг: Би эх оронч сэтгэл гаргаж “Аспайр майнинг“ компанийн хувьцааг авсан

2024 оны 5 сарын 29

Arslan.mn

"Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа" сэдвийн хүрээнд Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцуулга хийхдээ дараах дүгнэлтийг дурдсан. 

ШИНЖЭЭ: "Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайн зарим хэсгийн тусгай зөвшөөрлийг "Аспайр майнинг" гэх компани авсан. Харин одоо тусгай зөвшөөрлийг "Хургатайхайрхан" ХХК эзэмшиж байгаа" хэмээн танилцууллаа.

Энэ үеэр "Хургатайхайрхан" ХХК-ийн эцсийн өмчлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг гэрчийн мэдүүлэг өглөө.

Тэрбээр " "Аспайр майнинг" гэх компани 2007 онд хөрөнгийн бирж дээр гарсан. Австралийн хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаа нь худалдаалагддаг.

Би тус компанийн хувьцааг 2018 оноос 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл авсан. Өнөөдрийн байдлаар 52.5 хувийг миний бие эзэмшиж байгаа. Лицензийг "Хургатайхайрхан" гэх компани эзэмшдэг. Энэ компани тусгай зөвшөөрлөө авах үед би байгаагүй. 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан.

Би "Аспайр майнинг" компанийн хувьцааг 2018 онд авч эхлэх үед 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчид байсан. 

Би нэг талдаа эх оронч сэтгэл гаргаж энэ компанийн хувьцааг авсан. Өнөөдөр энэ компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657234
3 эможи

Зочин
2024-05-29 18:56
Гадныхан өгөөгүй авсанд нь таларраж ухаж сэндийчилж ашиг хөөгөөгүйн сайн бишүү? Гэхдээ энэ хүнийг авсанд нь буруутгаж болно гэжүү?.
keyboard_arrow_up