АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай “Алтайн хар азарга групп“ ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Өлзийбаттай нэгдмэл ашиг сонирхолтой байжээ
"Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа" сэдвийн хүрээнд Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцуулга хийхдээ дараах дүгнэлтийг дурдсан.
Тэрбээр "Алтайн хар азарга групп" ХХК олон удаагийн тсгай зөвшөөрөл авсан байх бөгөөд, тус группын 100 хувийн хувьцаа эзэмшигч М.Өлзийбатын 50 хувийн хувьцаа эзэмшдэг "Эм Би Эм Эксплорейшн" ХХК-ийн хувьцааг түүний төрсөн ах М.Машбатаас гадна АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай, ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэж байсан Б.Болдбаатар нар хамтран үүсгэн байгуулж байсан.
АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай нь өнгөрсөн оны 8 дугаар сард хувьцаа эзэмшлээ шилжүүлсэн байна" гэв.