ШИНЖЭЭЧ: “МАК“ болон “Гацуурт“, “Эрдэнэс монгол“ компани ашигт малтмал ашиглалтын хамгийн олон лиценз эзэмшдэг
Ашигт малтмалын нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн тоо, мэдээллийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцууллаа.
Тэрбээр "Манай улсад 1992 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд ашигт малтмалын 14,876 зөвшөөрөл олгогдсон. Үүнээс 12,019 нь хайгуул, 2,858 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгтгэж үзсэн.
"МАК" болон "Гацуурт" компани ашигт малтмалын ашиглалтын хамгийн олон лиценз эзэмшдэг.
Харин "Цайна инвэстмент монголиа" компани хамгийн их хайгуулын лиценз эзэмшиж байна.
Нэг компани хамаарал бүхий байгууллага болон охин компаниараа дамжуулан тусгай зөвшөөрөл эзэмшиж болно. Тиймээс нэг компани хамаарал бүхий хуулийн этгээдээр дамжуулж хэдэн лиценз эзэмшиж буй тоог гаргасан.
"МАК" компани холбоо хамааралтай хараат гурван байгууллагаараа дамжуулж 14 лицензийг эзэмшиж байна. Тус компанитай холбоотой нийт 40 тусгай зөвшөөрлийн лиценз байна.