“Ногоон автобус“-ны хэргээр Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг шүүнэ

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.05.20/ болно. Урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулсан юм.

Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон талаар өмнө нь мэдээлж байв. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгсөн.

Сонсголд дуудагдсан гэрчүүдийн  тухайд,

  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл,
  • Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар,
  • Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн,
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
  • Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү,
  • Нийслэлийн Засаг даргын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд,
  • НЗДТГ-ын Санхүү, төрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайханбаяр,
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар,
  • “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг
  • “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат зэрэг 98 хүнийг гэрчээр дуудлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657042
0 эможи

Зочин
2024-05-20 17:14
Sunjruulsaar bgaad songuuli bolgood ene hereg zamharna
keyboard_arrow_up