Б.ЭНХБАЯР: Намын жагсаалтыг наймаалцаж байгаад гардуулбал битгий харамсаарай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Ирэх Даваа гаригт улс төрийн намууд 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулж дуусна. Зарим нам нэр дэвших зөвлөлөө байгуулаад байгаа. Хувийн хэвшил өндөр ёс суртахуунтай байх шаардлага тулгарна. Урьд урдьдын сонгуулиудаар гарч байсан шиг хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшингүүт хонгилддог, барьдаг, хуулийн байгууллага ийм байдлаар сонгуульд дам нөлөөлдөг ийм байдлыг гаргуулахгүй. Аль ч намын тухайтад ийм асуудал гаргахгүй гэдгийг хэлье.
Зарим нам мөнгө цагаан нүд улаан болоод жагсаалтын эхний тавыг 10-15 тэрбумаар зарж байгаа мэдээлэл байгаа. Энэнтэй холбоотой хувийн хэвшлийн томоохон бизнесийн байгууллагаас мөнгө цуглуулж байгаа асуудал авагдаж байгаа.
Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болно. Олон тэрбум төгрөгөөр жагсаалтыг наймаалж, баялаг бүтээгчээс мөнгө авч байгаад гардуулбал тухайн нам, намын удирдлага, тухайн компанийн захирал битгий харамсаарай. Хууль өөрөө үйлчилж таарна шүү гэдэг зүйлийг урдчилж хэлье" гэлээ.