Г.Ганболд: “Ногоон автобус”-ны хэрэг чинь ганцхан гэрээ л байна лээ. Гэтэл шалгах гээд ямар их уддаг юм бэ?
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
Ногоон автобусны хэрэг дээр тов тодорхой байгаа ганцхан гэрээг шалгахад ямар их уддаг юм бэ.
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гээд зузаан юм байна. Дийлэнх нь зүгээр байгууллагын төлөвлөгөөнд тусгаад явчих юм байналээ. Парламентаас ийм жижиг төлөвлөгөө гаргана гэж байхгүй. Үнэхээр манайх авилгын индексээр 121 рүү ортлоо буурсан юм бол үндсэн таван шалтгаанаа гарга.
Хойш нь татаад байгаа асуудлаа олж тогтоогоод чиглэсэн төлөвлөгөө гаргаад явмаар байна. Хоёрдугаарт хөдөө орон нутгаар явж байхад иргэд үр дүн асар ихээр нэхэж байна. Баахан сонсголууд ар араасаа болдог үр дүн нь хаана байна.
Авилгын гэмт хэргээр хичнээн хүнд ял шийтгэл ногдуулсан, хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байна вэ. Энэ хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хураагдсан. Авилгын хэрэгт холбогдсон хүмүүсээс хөрөнгө зоорийг нь хураах хууль санаачилна гээд хэсэг хүмүүс яваад байх юм. Тийм хуульгүй учраас санаачлах гээд яваад байна уу гэдгийг нь хэлж өгмөөр байна. Гуравдугаарт нийгэмд заавал их хурал сонсгол хийсний дараа хууль хүчнийхэн явах ёстой юмуу.
Ногоон автобусны хэрэг чинь тов тодорхой ганцхан гэрээн дээр байна. Урьдчилаад нийгмийг заавал бухимдуулж сонсгол хийж хэн нэгнийг чичлүүлэхгүйгээр энэ хууль хүчний байгууллагууд чинь ажлаа хийгээд шуурхай арга хэмжээ авчихаж болдоггүй юм уу. Заавал парламент дээр сонсгол хийж байж дуулиан шуугиан болж байж араас нь хөөцөлдөх гээд байдаг юм уу. Ганцхан хэрэг дээр ямар их уддаг юм бэ.