Ёс зүйн шалгуурт бүдэрсэн Ч.УНДРАМ 41,600 ажлын байр бий болгосон гэж “хөглөж“ байна
УИХ-ын 2024 оны сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлджээ. Тиймээс ч УИХ-д дахин горилсон гишүүд өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа тайлагнаад завгүй яваа.
Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд Дархан, Сэлэнгэ, Төв аймаг буюу сонгуулийн 5-р тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Ч.Ундрам Төв аймгийн иргэдэд УИХ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны тайланг тавьжээ.
Тодруулбал, энэ үеэр 126 хуудас тайлангийн сэтгүүлдээ 41,600 ажлын байр бий болгож хадгалсан гэжээ. Гэтэл 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт 150 мянган ажлын байр бий болгоно гэж амласан.
Гэтэл Ч.Ундрам гишүүний тайланд дурдсанаар бол бараг МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1/4 хувийг ганцаараа хийчихсэн бололтой.
Иргэдэд уг нь тоо биш, бодит биелэл хэрэгтэй гэдгээ эрхэм гишүүн мэдэж баймаар юм. Ч.Ундрам бүсчилсэн тойргоос сонгогдохын тулд мөнгөөр “зодоод” ч хамаагүй гарчихна хэмээн эндүүрч яваа бололтой...









