Р.ЭМҮЖИН: Дарханы замыг би тавиулсан гээд Г.Дамдинням рекламдаад яваад байх юм

2024 оны 5 сарын 09

Arslan.mn

Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа  "Дамдинням аа, ичих булчирхайтай танилц. Канадад уул уурхайн мэргэжлээр номын дуу сонссон гайгүй залуу парламентад ороод ирлээ гэж бодсон чинь хулхидуулчихсан байсан.

Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар авч Канадад хоёр жил суралцсан гэсэн мэдээллийг салбарын сайд нь зарласан. 2015 онд сурчихаад, 2022 онд төлөөгүй л байсан, одоо чухам яасныгаа он дарааллаар нь өөрөө тайлагнах  байлгүй дээ. Тэгж байтал Хөгжлийн банкнаас анд найз нарын хүрээнд,, гишүүн Амартүвшин, Хассуурь Ганхуяг нарын хамт хоёр удаа 33 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэг дэгдсэн. Энэ шалтгааны улмаас харъяалал бүхий компаниудад нь 2022 онд АТГ-аас нэгжлэг хийлээ л гэсэн. Нэмэр хачир, нэр зүсийг нь сонгогчиддоо ярих байлгүй. За ингээд чихэн дээр гэнэт ургасан цэцэгт чин үнэн үндэс үгүй гэдгийг харуулсан залуу даа. Тэгсэн одоо Дарханы замыг би тавиулсан гээд мань Дамдинням рекламдаад яваад байх юм. Хөөе наад Дарханы зам чинь 10 жил ацаглаж байж тавьсан, арай л олон хүний амь нас эд хөрөнгийг үрээж байж боссон эд шүү дээ. Энх-Амгалан убагийнхаа араас шалгуулах чинь дутав уу? Ер нь чиний ичих булчирхай өвчилчихсөн юм биш үү. Эмч нарын ярьж байгаагаар бөөрний дээд хэсэгт байдаг булчирхай юм гэсэн шүү. Шээсний шинжилгээ өгөөд үз. МАН-д гайгүй залуус ороод ирлээ гэхээр л сурахдаа улсаас, бизнес хийхдээ бас улсын банкны асар бага хүүтэй зээлээр амьсгалж явсан гэхээр маш эртнээс бэлтгэгдсэн цүнх баригчид байдаг юм биш үү? Дамдинням аа, бөөрөө үзүүл, шинжилгээ өг, ичих булчирхай яагаад бөөрөнд хамаатай вэ гэдгийг коммент хэсгээс уншиж мэд, за!" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
656855
16 эможи

Зочид
2024-05-12 13:12
Үргэлжлэл. Р.Эмүжин охины бичсэн зүйлийг бүгдийг уншлаа. Энэ охин шударга зүйлийг оновчтой хэлдэг, Дашбалбар агсны шавь болохоор сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм. Дарханаас Г.Дамдиннямаас өөр ЗАЛУУЧУУДЫГ сонговол ард түмэнд ээлтэй, дэмжлэг үзүүлнэ гэж бодоцгоож байна.
Зочид
2024-05-12 13:06
Дамдинням та БЗС-аас авсан 32000,0 долларын төлөөгүй байж төлбөр болон хүүгийн нь төлөх ёстой. Та 8 жил хийж чадаагүй Дарханы замд хичнээн хүн барлаа, та тооныг нь хэлж байсан. Бид Халтар сайд өдөр, шөнөгүй ажиллаж байж, зурагтаар бүгдийн нь харж байсан хөгшчүүл бна.
Нэршин
2024-05-10 22:05
Ардын нам 220 км зам тавих гэж 8 жил болсон одоо ч бүрэн дуусаагүй!!!цаашид хэзээ бүрэнмдуусах нь цаг хугацааны л асуудал. УИХ (улсын их хулгайч) МАН-ын гишүүн яаж ч бүртэрээл нэмэргүй, хэдэн хүний амь нас эд хөрөнгийн хохирол гаргасан баримт байхгүй. Тэр үеийн зам тээврийн сайд Халтар ямарч хариуулага хүлээгээгүй, Бүр давраад Төрийн нарийн бичигийн дарга болоод л одоо хүртэл ажиллаж байгаа биз дээ?? Олон удаа л тэнд оны тэдэн сард ашиглалтанд оруулна гэж бүх мэдээлэлийн суваг ТВ-ээр бүлтэрч байсан худал л байгаа биз дээ???
Иргэн
2024-05-10 17:04
Нүдний булай шүдний чигчлүүр юмдаа
Балж.
2024-05-10 11:29
Дарханы замын араас уйгагүй хөацөлдөж явсан шүү. Өөрөө ганц минут ч зарцуулаагүй хүн хшний хийсэн ажлыг яаж ойлгохов дээ Эмүжин гуай.
Зочин
2024-05-10 09:51
Дамдинням Араас нь явж шахаж шаардсан тулдаа нэг юм дуусч бгаа шүү.
Иргэн
2024-05-10 09:11
Сонгууль дөхөөд хамаагүй шаана ш дээ
Ган
2024-05-10 08:21
шоронд байх ёстой хулгайч ичихгүй дахиж дэвших горьдлоготой хуцаад явж байх ч гэж дээ. Ийм хулгайч дамдинням, лиценз зардаг гэмт хрэрэгтэй ж.эрдэнэбат, эргүү өнөрболор гэх мэт гишүүдтэй яачихсан ядруу тойрог вэ. Танай нутагт олигтой хүн алга уу
Иргэн
2024-05-09 15:40
Гишүүнийхээ хувьд эргэж тойрч шаардаж байсан байх шүү үгүйсгэж болохгүй байхаа
z
2024-05-09 15:04
яг үнэн
Зочин
2024-05-09 14:38
Яг яс юман дээр Энх-Амгалан сайдын гацаасан замыг Халтар сайд өөрөө өдөр шөнөгүй зогсох шахам байж тавиулсан юм шүү! Зүгээр л авто замчидаасаа асуухад захын хүн хэлээд өгнө.
Зочин
2024-05-09 14:00
Үүрхийг чи үүр, аахилхыг би аахилья гэдэг үнэг,чоно 2 ын үлгэр их болох юм даа
Зочин
2024-05-09 10:49
Эмүжин би чиний бичсэн бүхнийг унших дуртай бардам, шударга сайхан. Сэтгэлгээ сайханиай
Зочин
2024-05-09 10:00
Таг зогсчихсон байхад нь гишүүнийхээ хувиар хөөцөлдөж хэл ус болж өгсөөн. Үнэн. Дамдинням гишүүн Жавхлан сайд 2 бол ажилласан шд. Энэ асуудлыг Эмүжин гэдэг хүн мэдэхгүй л дээ.
Иргэн
2024-05-09 09:06
Дарааы замд энэ хүн хамаатай бол 4дундаас нь ороод 4 жилд ч дуусгаж чадаагүй хариуцлагаа үүр. Хамаагүй бол худлаа рекламдахаа боль. Аль нь ч бсан сайн ажил болоогүй
keyboard_arrow_up