ЗГХЭГ-ыг Тагнуулын ерөнхий газрын байр луу ШИЛЖҮҮЛНЭ

2024 оны 5 сарын 03

Arslan.mn

УИХ-ын чуулганы энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу нийт гишүүдийн тоо 126 болж нэмэгдэхтэй холбогдуулан, энэ оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулах УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан тогтоолын төслийг боловсруулсан гэв. Тогтоолын төсөлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж буй байранд шилжүүлэн байршуулах, харин Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндийн “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөж байгаа Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байрлуулахаар тусгажээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулахдаа тухайн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

"Тус тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй" гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656783
0 эможи

keyboard_arrow_up