Нисдэг тэрэг хөлөглөдөг Ц.Цэрэнпунцагийн хадгаламж гишүүнээс болсноор 150-аас саяас 2 ТЭРБУМ болж НЭМЭГДЖЭЭ

2024 оны 5 сарын 02

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. МАН, АН-аас уг сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ч эхнээсээ тодорхой болоод буй.

Тэдний нэг Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн  Ц.Цэрэнпунцаг  Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймаг  буюу сонгуулийн 2-р тойрогт нар дэвшихээр намдаа хүсэлтээ өгч гэрээгээ байгуулжээ.

Тус тойрогт МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт,  Б.Баярсайхан мөн нэр дэвших болоод буй.

Гишүүдийн өөрийн болон гэр бүлийн орлого, хадгаламжийн дансандаа хэр  өөрчлөлт орсон нь олны анхаарал татаж буй.

Ц.Цэрэнпунцагийн хувьд  хөрөнгөөрөө танхимаа тэргүүлдэг бөгөөд түүний ХОМ-ийг танилцуулж байна.

Тэгвэл Ц.Цэрэнпунцаг гишүүний хадгаламж 2020 онд 150 сая 795 мянган төгрөгийн хадгаламжтай байснаа 2022 онд 2 тэрбум 414 сая төгрөг болж  эрс нэмэгдсэн буюу 2 гаруй  тэрбумаар өсжээ.

  • Жилийн орлого 436 сая 207 мянга 750 төгрөг
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 124 сая 134 мянган төгрөг
  • 6 тэрбум 798 сая 415 мянган төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй,
  • 736 сая 497 мянган төгрөгийн үнэ бүхий Toyota SIENTA- 1, Land Range Rover- 1, BMW, X-6- 1, Mercedes Benz, G 500- 1, Lexus, 570- 1, Porsche, Cayenne- 1 автомашинтай.
  • 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй,
  • 2 тэрбум 414 сая төгрөгийн хадгаламжтай,
  • Жем интернэшнл ХХК, ДДЭШТВ ХХК, Жи би си си ББСБ, Жем групп ХХК, Жи эн бевережис ХХК, Жем нэт ХХК, Автоимпекс ХХК, Жем проперти ХХК, Жем проперти ХХК, Жем трейд ХХК, Хужирт тур ХХК, Жем Хужирт ХХК, Кевико ХХК, Гарди менежмент ХХК, Митсолюшнс ХХК, Фрэндшип наран ХХК, Ти вай жи ХХК, Эс пи эс эйч ди ХХК, Аспайр майнинг лимитед ХХК-д хувь эзэмшдэг байна.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
656608
2 эможи

Зочин
2024-05-03 11:36
Иймэрхүү өөрөө баяжихаас өөр ид шидгүй гишүүн ард түмэнд хэрэг алга даа, намынх нь дансанд ч яахав хэрэгтэй л байдаг юм байгаа биз :(
Х
2024-05-02 21:46
Их их мөнгөөр яах нь вэ энэ шунал хулгана идэх болтугай
Зочин
2024-04-26 15:07
Яаааааанааааас энийг зайлуулаад өгөөч
keyboard_arrow_up