Хаалттай хуралдаанаар Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилохыг ДЭМЖЖЭЭ
УИХ-ын гишүүн Н.Энхболд ирэх сонгуульд нэр дэвшихгүй бөгөөд Элчин сайдаар томилогдох тухай тохироо хийгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад cyyraa Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшингийн Бадралыг эгүүлэн татаж,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад cyyx Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Энхболдыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад cyyx Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашнямын Энхтайваныг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад cyyx Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Дааданхүүгийн Батбаатарыг тус тус томилох саналыг танилцуулж байна" гэв.
Элчин сайд нарын томилгоог хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Г.Амартүвшин уг асуудлыг хаалттай хэлэлцэх санал гаргасныг гишүүд дэмжиж хаалттай хэлэлцлээ.
Тэгвэл хаалттай хуралдаанаар дээрх хүмүүсийг Элчин сайдаар томилохыг дэмжжээ.
Н.Энхболд зургаан удаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа юм.