Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
2024 оны 4 сарын 19
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Санал хураалтад оролцсон гишүүдээс 39 нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдаж байна.
Ингэхдээ дээрх төслийг дагаж өргөн мэдүүлэгдсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл, Хуримтлалын сангийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Аж ахуй нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд эцэслэгдэн батлагдлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656442
0 эможи
Зочин
2024-04-21 22:08
Боловсрол, шинжлэх ухааны салбарыг унэхээр самарлаа!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс