С.Бямбацогт: Байгалийн баялгийг цөөн хүн бус улсын 3 сая иргэн бүгд хүртмээр байна. Гэтэл...

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж, хоёр УИХ-ын гишүүн үг хэлэх санал хүсэлтийг ирүүлсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэнэ. Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан гол нөхцөл, шийдэгдсэн асуудал нь энэ байсан. Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртэх эрхтэй. Байгалийн баялгийг цөөн хүн хүртэх бус улсын гурван сая иргэн бүгд хүртэх боломжийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болгож өгсөн. Үндэсний баялгийн санг байгуулна. Засгийн газар нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөс ангид тэс хөндлөн заалтыг ажлын хэсэг оруулж ирж байна.

Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй, хальж хэтэрсэн заалтыг оруулж, хуулийг гууль болгох гэж байна. Үндэсний баялгийн санд стратегийн ордоо хамруулж, уул уурхайн орлогоо ард түмэн хүртэх ёстой. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн ногдол ашгийг авч байгаа шиг хүртмээр байна. Энэ зорилгоор УИХ-д оруулж, хэлэлцэж байгаа.

Гэтэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэж байна. Зарим заалт нь тэс хөндлөн болсон.

Байгалийн баялгийн өгөөж, стратегийн ордуудаас гадна төмөр зам, авто замын төрийн өмчит компаниудын орлогыг төвлөрүүлнэ. Удирдлага зохион байгуулалтыг нь "Эрдэнэс Монгол" компани хангана гэж тусгасан байна. Ийм чухал хуульд хариуцлагатай хандмаар байна. Тэр орлого олдог бус зам засдаг компаниудыг хамруулж яах гээд байгаа юм бэ.

Гашуунсухайт боомтын замыг "Эрдэнэс Монгол" компани эзэмшдэг. Өдөртөө 1000 машин явдаг 540 мянган төгрөгийн замын хураамж төлдөг.

Жилдээ 350 тэрбум төгрөгийн орлого олдог мөртлөө замаа засдаггүй. Хэдэн ажилчдынхаа цалинг л тавьдаг.

Энэ компанийг авч үлдэхийн тулд ингээд байгаа юм уу. Замаа засч чаддаггүй шүү дээ. Бүх зам, төмөр замыг авч яах гээд байгаа юм бэ. Ийм байдлаар асуудлыг оруулж ирмээргүй байна.

С зөвшөөрлийн авлига өмнө нь 1-2 сая гэж яригддаг байсан бол одоо 20-30 сая болсон. Би УИХ-ын индэр дээрээс шүгэл үлээж байна.

Өмнө нь Л.Халтар сайдаа төмөр зам дээр нэг вагон тавихад 500 сая төгрөгийн авлига авч байна шүү гэдгийг хэлж байсан. гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656398
0 эможи

Зочин
2024-04-20 08:41
Тийн шүү маш зөв мөн ахмадуудын хувьцааг 1саятөнрөгөөр хуурч автсаныг буцааж өгөх хэрэгтэй шүү 1 сая төгрөгийг нь аваад %- цааг нь буцааж өгүүлэх арга хэмжээ аваарай Бямбацогтоо ПҮРЭВДОРЖ ГИШҮҮНТЭЙ НИЙЛЭЭД. ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН МУНДАГ ШҮҮ
keyboard_arrow_up