БХ:Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр Хуульзүйн байнгын хороо болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 10.00 цагт Төрийн ордонд хуралдахаар төлөвлөжээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

-“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Хуульзүйн байнгын хороо

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656291
0 эможи

keyboard_arrow_up