О.Хонгор: Хамгийн хямдхан, үйлчилгээ муутай, хоцрогдсон эм тариаг манай улсад оруулж ирж байна

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр болж байна. 

Энэ үеэр Уналт таталттай өвчтөнүүдийн төлөөлөл н.Хонгор "Эмийн чанар муу байгаа гэдгийг улс орон даяар мэдэж байгаа. Гаднаас маш олон эм авч уудаг. Тэр нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон мөртлөө Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй учраас эмийн сангуудаар Эрүүл мэндийн даатгалаар авах ямар ч боломжгүй байна. 

Монголд уналт таталт намдаах ганцхан тарилга байдаг. Уг нь Герман, Францад шулуун гэдсээр хийж болдог лаанууд байдаг болчихсон. Үүнийг бид хүсэлт гаргаж Монос фарм оруулж ирсэн боловч эмнэлгүүд нь авахгүй байсаар байгаад оруулж ирсэн хэдхэн лаануудынх нь хугацаа дуусчихсан. 

Мөн бидний уудаг эмүүд тарилгаар хэрэглэх боломжтой болсон ч манай улсад тарилгаар оруулж ирээгүй л байна. Түүнчлэн хөдөө орон нутагт байгаа уналт таталтын өвчтэй хүмүүст эм, тариа ерөөсөө хүрэлцэхгүй байгаа" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656270
0 эможи

Зочин
2024-04-18 16:32
Эм өөрөө хяналт шалгалт өндөр төвшнөөр шалгагдаж байж орж ирэх ёстой мөртлөө бидний гааль ийм хангалттай сайн хянаж чадаж байгаа юу??? бас дээрээс нь нэмээд хэлэхэд энэ эмийн үнэ өсөж байгаа нь бол мөнгө харсан ашиг харсан хүмүүсээр төр засаг төрийн албан хаагчид дүүрчихсэн болоод л ийм байгаад байгаа тийм учраас хүмүүсээ боддог энэ бүх асуудал дунд ажиллаад үзсэн туршлагатай эмч нар аа том албан тушаалд аваачих эсвэл шийдвэр гаргах хэмжээнд байлгамаар байна аа
Зочин
2024-04-18 16:32
Энэ төр засаг яагаад ийм асуудлуудыг зохицуулж болдоггүй юм болоо !!!! дан бизнесийн мөнгө боддог хүмүүс байгаа болоод ингээд байна уу эрүүл мэнд эм гэдэг чинь өөрөө үндэсний асуудалшдээ эсвэл энэ эрүүл мэндийн салбарын хүмүүсээр бодлого гаргуулаад түүнийг н хэрэгжүүлээд явмаар байна аа
Зочин
2024-04-18 16:30
Эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн хүмүүс бодлого гаргаад энэ эмийн асуудал нийгмийн даатгалын асуудал өвчний асуудлуудыг үндсээр нь зохицуулах хэрэгтэй байна одоогийн засгийн газар бол чадахгүй дан бизнесийн хүмүүс байгаа тийм болохлээр эмийн үнэ тэнгэрт хадах нь ч арга үгүй биз
Зочин
2024-04-18 16:28
Чанаргүй эмүүдээр дүүрэн болжээ эмнэлгийн үйлчилгээ эмийн үнэ тэнгэрт хадчихсан мөртлөө хангалттай чанартай байдаггүй зүгээр энэ бүхнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна түүний тулд эрүүл мэндийн салбарын хүмүүсийн төрд байх байр суурь болон оролцоо маш чухал байндаа
Зочин
2024-04-18 16:26
эмийн үнэ тэнгэр тултал хадчихсан мөртлөө эрүүл бус эм орж ирж байгааг мэдэх боломжгүй гээд байдаг???? энэ эрүүл мэндийн тал дээр бүх зүйл маш өндөр түвшин хяналттай байх ёстой байдагшдээ энэ бүхний яагаад зохицуулж болохгүй байна вэ?? Бизнесийн хүмүүсээр төр засаг бүрдчихсэн болохлээр ийм байгаад байна уу тийм бол эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд оруулах хэрэгтэй.
Иргэн
2024-04-15 22:42
Яг үнэн. Манай эм импортлогч нар хөгийн шуналтай!!!
keyboard_arrow_up