Д.ГАНБАТ: Дарханы зам дээр 173 жолооч, 200 гаруй зорчигч нас барсан. Одоо болтол зам нь ашиглалтад ороогүй

2024 оны 4 сарын 12

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.04.11/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлахын өмнө УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ "Одоо яаралтай батлах ёстой чухал хуулиуд олон байна. Нэг нь Үндсэн хуультай зөрчилтэй газар эзэмшилтэй холбоотой. МАН-ын удирдлага хэцүү юм. Ард иргэдийнхээ өмнө зарлаагүй иргэдтэйгээ найман дайтлаа. Дарханы замд 200 гаруй зорчигч, 150 орчим жолооч нас барсан. 

Өвөлжингөө агаарын бохирдлын дунд бактерологийн дайн хийж байна. 

Долоон айлын 15 хүн угаартаж, хоёр нь нас барсан. ОБЕГ-ын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байхдаа нас барж байна. Энэ бол эмгэнэл илэрхийлэх төдий асуудал биш. Иргэдийн амьдрал өдөр ирэх бүрд дордож байна. Одоо тэгээд гурилын мафийг дийлэхгүй байна гэх юм. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656204
0 эможи

keyboard_arrow_up