ЧУУЛГАН: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгохыг гишүүдийн олонх дэмжив
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.04.11/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан газрыг хөрөнгө оруулагчдад 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах талаар хэлэлцэж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Санал хураалтад уг саналыг 22 гишүүн дэмжиж, 51.2 хувиар санал дэмжигдлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Ингэснээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгохыг хуралдаанд орсон гишүүдийн олонх дэмжлээ.