“С.Зоригийн хэрэг илэрнэ гэж 26 жил явлаа. Гэтэл одоо алга дарам хөшөөний газар ч өгөхгүй гэж байх шиг байна“
Чуулганы хуралдааны эхэнд гишүүд байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ-аар хэлэлцэх чухал асуудал олон байхад гишүүд хуралдаа суухгүйгээс Байнгын хороодын ирц бүрдэхгүй байна. Тэгсэн хэрнээ хүний тойргоор өлмөн зөлмөн царайлаад явах юм. Өвөрхангай аймаг манай аавын нутаг. Сав сааль тараадаг Д.Ганбат гишүүн ирээсэй л гэж бодож хүлээж байгаа байх. Хоёр асуудлыг анхаарах шаардлагатай байна. С.Зориг агсны асуудал байна. Амь насаа алдаад 26 жил болжээ. Сонгууль дөхөхөөр л эрх баригч нам хэргийг нь илрүүлнэ гэж ярьдаг, гэвч өнөөдрийг хүртэл эцэслэж чадсангүй. Ар гэрийнх нь ч хүсдэг хэргийг нь нууцаас гаргаж, олон улсын мөрдөгч авч ирж, хэргийг нь шалгуулах хэрэгтэй.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан парламентын дэд дарга байсан хүн. Хэн тэр хүнийг тангаргын буг гэдэг байлаа, хэн тийм нэвтрүүлэг цацдаг байлаа. Энэ хэрэг дээр мөн олон улсын мөрдөгч авч ирж ажиллуулах ёстой. Дараа дараагийн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй гэх баталгаа алга.
Монголын хамгийн том хулгайч нарыг МАН, удирдлага нь ивээлдээ авдаг. Хамгийн том хулгайч нартайгаа тэмцэхгүй байгаа МАН жижиг том авлигачидтайгаа тэмцэхээр нөгөөдүүл нь хэлж байна. Хэдэн арваараа авлигад ороогдсон. Шүүх дээр очоод 40 сая төгрөгөөр л торгуулдаг. Шүүх хууль хяналтын байгуулага нь дохио зангаагаар ажилладаг." гэв.