ХОМ: “29 хаустай“ гэх Д.Өнөрболор 15 тэрбумын үл хөдлөх хөрөнгөөрөө УИХ-ын гишүүд дунд “толгой цохиж“ байна
Иргэн О.Энхмаа зүгээс УИХ-ын гишүүн болон өмнө нь их хуралд нэр дэвшиж байсан нэр бүхий 26 хүнийг сонгуульд оролцуулахгүй байх талаар шаардлагыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн билээ.
Тэрбээр "АТГ-т Богдхан уулын 34 амны 32-ыг нь эрх мэдэл, нэр нөлөө бүхий хүмүүс ойрын хамааралтай этгээдүүдээр дамжуулан хувьдаа завшсан гэж үзэн гомдол гаргасан. Гомдлын дагуу наймдугаар сарын 31-нээс хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлсэн талаар мэдэгдсэн юм.
Энэ дагуу шүүхээс гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул одоо хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа 7 гишүүн мөн УИХ-ын сонгуульд өмнө нь нэр дэвшиж байсан иргэдийг дахиж дэвшүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах шаардлагатай байна.
Тухайлбал, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Д.Өнөрболор нь Зайсан амыг дүүргэсэн. 28 аманд 29 хаустай "гэж хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж буй.
Энэ мэтчлэн ард түмний хувьд өдрийн хоолны мөнгөө арай хийн өл залгуулж байгаа бол УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого тэрбумаар үнэлэгдэж байдаг.
Тэгвэл бид энэ удаа хөрөнгө орлогоороо "тэргүүлдэг" Д.Өнөрболор гишүүний Хөрөнгө оруулгын мэдүүлгийг хүргэе.
Тэрбээр олон орон сууц, барилга байгууламжтай гишүүдийг тэргүүлдэг бөгөөд эдгээр нь 15 тэрбум 289 сая төгрөгөөр үнэлэгддэг.
Тодруулбал, 8 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай гурван обьект, долоон баригдаж дуусаагүй барилга болон гурван авто зогсоолтой. Түүнчлэн 499 саяар үнэлэгдэх нийт 3902 м2-т газартай.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын жилийн орлого 68 сая төгрөг бол гэр бүлийн орлого 77 сая төгрөг.
Мөн 642 саяар үнэлэгдэх Toyota, Land Cruiser 70- 1, Toyota, Land Cruiser 200- 1 болон Toyota, Land Criuser 300 зэрэг гурван автомашинтай. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
Дотоодын банк санхүүгийн байгууллагад 1 тэрбум 591 сая төгрөгийн хадгаламжтай.
Зээлийн үлдэгдэл 64 сая төгрөг бол бусдаас авлага байхгүй гэж мэдүүлжээ.
Тэрбээр "Роял виндөү" ХХК, "Энокси" ХХК, "Зэндмэнэ хурх" ХХК, "СӨҮЛ" ХХК, "Колорпин" ХХК, "Эй Эй Эй плас" ХХК, "Вокү карт гаме шангхай" ХХК, "Нью промакс проперти" ХХК, "Нью Промакс" ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг байна.
УИХ-ын гишүүдийн бэл бэнчин тэрбумаар хэмжигдэж, тэр чинээгээрээ амьдралаас тасарчихсан бодит жишээ энэ.