Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасахыг УИХ дэмжлээ
2024 оны 4 сарын 05
УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж олонх нь дэмжлээ.
Ингэснээр хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах өөрчлөлт бүхий хуулийн төслийг анхан шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655957
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс