“Петрочайна дачин тамсаг“ ХХК шиг үр ашиггүй, татвар төлдөггүй ийм гэрээ байх ёсгүй!

2024 оны 4 сарын 02

Arslan.mn

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар "Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоол"-ын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ""Петрочайна дачин тамсаг" ХХК байна.  Социализмын үед "Соко интернэйшнл ЛЛС" гэдэг компани Хятадын "Петрочайна дачин тамсаг" ХХК-д худалдчихсан.

Энэ худалдаа хэр зохицуулалттай, татвар төлдөг юм уу. Энэ мэтчилэн Монголын хоёр том төсөл үр дүн байхгүй. Татвар төлөхгүй, эдийн засагт хувь нэмэр оруулахгүй төсөл хэрэггүй.

Дарга нарын ярьж байгааг сонсоход жил бүр 500-600 мянган тонноор төлөвлөж, багассаар байгаа газрын тосны үйлдвэр 2027 онд ашиглалтад орох үед 300 мянган тонн газрын тос олборлох юм байна. Үүний 24 хувь гэхээр газрын тосны хэрэгцээнийхээ таван хувийг хангах юм байна. Үлдэж байгаа 95 хувийг хаанаас хангах вэ. Тэр газрын тосны үйлдвэр нь 2021 онд ашиглалтад орно гэсэн. Одоо 2027 он болж хойшилоод байна.

Өнөөдөр Монголын бүх ажил ингэж л явж байна. Усны асуудлаа шийдэх хэрэгтэй. Мэнэнгийн тал бол там болно шүү. Зарим газар нэг литр тосноос нэг литр ус нь илүү үнэтэй байгаа юм биш үү.Аливаа гэрээ хоёр талдаа үр ашигтай байх хэрэгтэй. Үр ашиггүй, татвар төлдөггүй ийм гэрээ байх ёсгүй" гэв.

 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Петрочайна дачин тамсаг" ХХК химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж, зориулалтын бус ил задгай газар хадгалж байсныг тогтоосон. Гэмт хэргийн шинжтэй хэргийг нийслэлийн прокурор болон Экологийн цагдаагийн албанд шилжүүлж, шалгуулж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655846
2 эможи

Зочин
2024-04-02 19:20
Ха ха яриад попроод байдаг. Очирбат гэж новшоо
keyboard_arrow_up