Д.Ганбат: Сүүлийн 8 жил өдөр бүр 4 сарын 1-н байлаа. Хөшөө барилга барьж, ард түмнийг хуурах контентуудыг л цацлаа
2024 оны 4 сарын 01
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Сүүлийн 8 жил өдөр бүр 4 сарын 1-н байлаа. Өнөөдөр ингээд харахад эрх баригчдын хийсэн ажил нь Ерөнхий сайд бүх телевизээр гарч байна. Иргэд орон даяар үзэж байгаа байх. Гэтэл хүмүүсийн амьдрал ахуй олигтой дээшилсэнгүй. Нэг ч үйлдвэр ашиглалтад орсонгүй. Иргэд гадагшаа дүрвэж байна.
Хөшөө барилга барьж, ард түмнийг хуурах контентуудыг л цацлаа.
МАН мөрийн хөтөлбөрөө 60-70 хувьтай биелүүлсэн гэж байна. Уг нь 100 хувь биелүүлэх боломжтой, УИХ-ын 80 хувийг бүрдүүлдэг, 20-30 сайдтай, 200-300 мянган төрийн албан хаагчтай нөхдүүд ийм зүйл ярьж болох уу" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









655796
0 эможи
Иргэн
2024-04-02 02:28
Гэхдээ үнэн шд, хөшөө бариад ямар хөгжил дэвшилд хүрэх юм?
Зочин
2024-04-01 23:05
Ганбат гишүүн үргэлж элий балай юм ярьж хөгжөөж байдаг шүү.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс