Ц.Даваасүрэн: Ийм хууль баталбал сонгууль дөхөж байгаа үед иргэдийн саналыг авахад хүндрэлтэй нөхцөл үүснэ

2024 оны 3 сарын 28

Arslan.mn

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн нар албан бичиг ирүүлснийг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн үг хэлэв.

Тэрбээр "Би нэг хуулийг хаврын чуулганаар оруулахгүй байхыг хүсч байна. Бид өмнө нь бас хэлэлцэх эсэхийг шийдсэн. Төрийн өмчийн компани байгуулж болохгүй талаарх хуулийн төсөл. Өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Энэ хууль үндсэн хуулийн зөрчилтэй хууль. Нэгд, стратегийн ордуудын 51 хувь хүртэлхийг төрөөс хайгуул хийсэн бол төр эзэмших хуультай. Гэтэл энэ хуультай зөрчилдөж байна. Үндсэн хуульд ард түмэндээ байгалийн баялгийг хүртээнэ гэж заасан. Төрийн өмчийн компани байгуулж байж хүртээхгүй юм бол яаж ард иргэддээ баялаг хүртээх юм бэ. Энэ агуулгаараа иргэддээ баялаг хүртээхгүй гэсэн хууль орж ирж байна. Тийм учраас Үндсэн хуулийн хоёр агуулга, зүйлийг зөрчиж байгаа  хуулийг хэлэлцэхгүй байхыг хүсч байна. Хууль санаачлагч Үндсэн хуулийн зөрчлөө арилга, татаж авах хэрэгтэй. 

Ийм хууль баталбал сонгууль дөхөж байгаа үед иргэдийн саналыг авахад хүндрэлтэй нөхцөл үүснэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
655729
2 эможи

Зочин
2024-03-28 20:41
Санал авахын тулд юу ч хийх нь л дээ.
keyboard_arrow_up