Ц.Даваасүрэн: “Морь унасан толгойгүй”, даргаас айсан, арчаагүй байж байдаг хүн танай Цэцэд их байдаг шүү!

2024 оны 3 сарын 22

Arslan.mn

Үргэлжлүүлэн ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалан "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт"-ийг уншиж танилцууллаа.

ҮХЦ-ийн дүгнэлтийн талаарх ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир уншиж танилцуулав. ХЗБХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ҮХЦ-ийн гишүүдийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна.

 Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Үндсэн хуулийн Цэцийн гишүүд шинэчлэгдсэн. Та нарт найдвар тавьж байгаа шүү. Төрийг яаж ч самарч мэдэх аюултай эрх мэдэлтэй хүмүүс. Зарчмын байр суурьгүй, морь унасан толгойгүй хүн мэт, дарга юу гэж хэлнэ түүнийг дагаад байж байдаг, улс төрийн өндөр албан тушаалтанд хувь заяагаа дагаад байж байдаг. Улс төрийн өндөр алыан тушаалтнуудаас айчихсан. Ийм арчаагүй байдалтай хүмүүс ҮХЦ-д их байдаг. Тэд ямар ч шийдвэр гаргаж мэднэ.

Үүний гай нь энэ удаагийн сонгуулиар гарах байх. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 48 гишүүн ард түмний ямар ч шүүлтгүй орж ирнэ. Ард түмнээрээ шүүлэгсний буруу гэж байхгүй. 

Жагсаалтаар орж ирэх 48 хүний дотор юу ч орж ирж мэднэ. ҮХЦ-ийн өмнөх гишүүд ийм балай юм хийсэн.  Үүний хор уршгийг сонгуулийн дараа ойлгоно.

Сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулагдах байх, хэн нэг нь хариуцлага хүлээдэггүй Засгийн газар болно. Ванга шиг хэлчихье. Ажил нь явдаггүй, бие биенээ татаж унагасан ийм төр 2024 онд байгуулна.

Үндсэн хуулийн Цэцэд очсон шинэ бүрэлдэхүүн хариуцлагатай байж үзээрэй. Нэр хүндээ унагав. Ард түмний дунд нүүртэй байгаарай" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655571
0 эможи

keyboard_arrow_up