Г.Занданшатар: “Милл хаус” зэрэг компанийг шалгуулах хэрэгтэй. Тариаланчдыг шулаад давхар ард түмнийг шулж болохгүй

2024 оны 3 сарын 22

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцсэн ч санал хурааж чадалгүй, чуулганы хуралдааныг завсарлуулсан.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар  " Д.Амарбаясгалан дарга түрүүн компаниудын нэрийг зарласан. “Милл хаус” зэрэг компанийг бүгдийг шалгаж, үндэслэлгүй үнээ нэмсэн компанийг зарлах хэрэгтэй.

Гурил үйлдвэрлэгчид тариалан эрхлэгчид, ард түмнийг шулаад байгаа бол Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа төдийгүй гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Цагдаад өгч шалгуулах хэрэгтэй.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд, ажлын хэсэг байгуулан төслийг нухацтай хэлэлцэж, тариалан эрхлэлтийг хамгаалах чиглэлийн бодлогоо мөн давхар оруулж ирэх ёстой” гэлээ.

Мөн энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд дараах асуулт тавьж, хариулт авав.

Үндэслэлгүй үнээ нэмж байгаа гурилын компаниудыг ард түмэнд зарлаад, хариуцлагыг нь тооцох хэрэгтэй. Тариаланчдыг шулаад давхар ард түмнийг шулж болохгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655564
0 эможи

keyboard_arrow_up