Н.Энхболд: Баасан гараг байсан ч залуучууд сонгуульд идэвхтэй оролцоно

2024 оны 3 сарын 15

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулгын өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Орон нутгийн сонгуулийн санал авах өдрөө энэ удаагийнх дээр Лхагва гарагт зохион байгуулж болох уу. Намар нүүдэл суудлын үеэр сонгуулийн ирц маш багасдаг. Дахиад Баасан гарагт хийвэл залуучууд оролцохгүй гэсэн асуудал байгаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:  Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 11-ний Баасан гарагт зохион байгуулахаар байнгын хорооноос санал болгосон. Өмнөх орон нутгийн сонгууль нь мөн адил Баасан гарагт болж байсан. 

Тав дахь өдөр болохоор залуучууд сонгуульд оролцохгүй юм шиг дахин дахин яриад байна. Энэ зүйлд уриалаад ч байгаа юм шиг. Үүний оронд иргэд төрийн сонгуульд идэвхтэй оролцох ёстой гэж ярих хэрэгтэй. 

Тав дахь өдөр байсан ч залуучууд сонгуульд орох болов уу гэж бодож байгаа. Ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцох байх.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655418
0 эможи

иргэн
2024-03-16 23:15
Сонгуулийн ирцийг муу байлгах зорилгоор 5 дахь өдөр зохион байгуулж байгаа. 3 дахь өдөр зохион байгуулахаар юу нь болохгүй байгаан МАНгаруудаа
Зочин
2024-03-16 12:15
ТУВААН ОДОО БОЛИО ТУВААН ХЭРЭГ БАЙХГҮЙ
Зочин
2024-03-15 14:30
ТУВААН ГУАЙ ОДОО ГАРАХГҮЙ ЭЭ...УЯАЧАА ХИЙГЭЭД УЛС ТӨРӨӨС ХОЛ БАЙСАН ДЭЭР
keyboard_arrow_up