ШУУД: Парламентын хамгийн “отгон“ хаврын чуулган эхэллээ
2024 оны 3 сарын 15
УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт Төрийн ордонд болж байна.
Хаврын ээлжит чуулганы нээлтийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар цахимаар оролцож байгаа юм.
Чуулганы танхим засвартай байгаа учир А танхимд хуралдааныг нээж байна. Учир нь ирэх сонгуулиар 126 гишүүн сонгогдох бөгөөд намрын чуулган завсарласнаас хойш чуулганы танхимыг засварлаж, сандал ширээг нэмэх ажлыг хийж буй аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655405
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс