“Баруун бүсийн эрчим хүчний 60 %-ийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий усан цахилгаан станц Байдрагийн гол дээр баригдана“

2024 оны 3 сарын 11

Arslan.mn

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  тус улсад айлчиллаа. Энэхүү айлчлалын үеэр Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ боллоо.

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан юм. Харин Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлжээ.

Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан энэхүү  баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өгсөн.

Энэ төсөл хэрэгжвэл 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийг цахилгаан эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах ач холбогдолтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655269
0 эможи

Зочин
2024-03-12 03:04
Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг 4 жил юу ч хийгээгүй байж одоо одоо ийм үлгэр ярихаа больё
Зочин
2024-03-11 22:48
Хэрэгжих үү. Хэзээ.
Зочин
2024-03-11 21:25
Үлгэр зохиох нь бас бөөн өр тэнд станц барих хэмжээний усны нөөц хэр билээдээ
Зочин
2024-03-11 19:49
Яая, МАН Баянхонгорт УЦС бариад, Завхан, Говь-Алтай аймгуудад төмөр зав тавиад л адах юм байна доо
keyboard_arrow_up