Унгар улс руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

2024 оны 3 сарын 09

Arslan.mn
УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийж буй айлчлалын хүрээнд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа.

Ингэснээр 30 жилийн өмнөөс ярьсан Унгар улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж байна.

Унгар улс болон Зүүн Европийн улсуудад ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн олон орон дамжилгүй шууд нислэгээр ирж, очих боломжтой боллоо.

Европын Холбооны улсууд руу зөвхөн Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгээр дамжин явдаг манай улсаас зорчих зорчигчдын хувьд аяллын хугацааг богиносгож, нислэгийн зардлыг бууруулах давуу тал бий болж байна хэмээн ЗТХЯ-аас мэдээлэв.

Ингэснээр манай улс 44 дэх улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгуулж шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655255
0 эможи

keyboard_arrow_up