Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлотай албан албан ёсны хэлэлцээ хийлээ

2024 оны 3 сарын 07

Arslan.mn

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Албан ёсны айлчлал Будапешт хотын баатруудын талбайд цэцэг өргөснөөр эхэллээ.

Arslan.mn

Баатруудын талбай нь 896 онд хунтайж Арпад тэргүүтэй Унгарын долоон овог одоогийн Унгар Улсын газар нутагт ирж суурьшиж, Унгар улс байгуулагдсаны 1000 жилийн ойг бэлгэдсэн бүтээн байгуулалт ажээ. Ийнхүү Баатаруудын талбайд цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарыг  парламентын ордны төв хаалганы өмнө угтан авах ёслол боллоо.

Arslan.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга  Көвер Ласлотай албан ёсны яриа хэлэлцээр эхэлсэн.Хэлэлцээрийг нээж,  Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло үг хэллээ.

Тэрбээр, миний бие Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар өнгөрсөн жил Монгол Улсад айлчилсан нь манай хоёр улсын харилцааг шинэ төвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсон. Тэр цагаас хойш дэлхийн улс орнуудад дайн тулаан өрнөж, нөхцөл байдал амаргүй болж байна. Тиймээс эртний харилцаатай манай хоёр улс харилцаагаа улам батжуулан, эв нэгдэлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх ёстой. Үүний нэг илэрхийлэл бол айлчлалын үеэр Монгол Улсын Баянхонгор аймаг болон Унгар Улсын Веспрем муж хооронд хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохирсонд талархалтай байна. Мөн хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа хамгийн чухал гэж үзэж байна.  Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатарын манай улсад хийж буй энэхүү айлчлалаар хамтын ажиллах гэрээ, хэлэлцээрүүд биеллээ олж, эртний түүхт Унгар, Монгол Улсын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гээд эх орондоо тавтай морилохыг хүслээ.

Arslan.mn

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог эх орондоо урьж, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ. Тэрбээр цааш нь түүх, соёлын эртний хэлхээ холбоо бүхий Унгар Улсад Монгол Улсын Их Хурлын даргын хувиар 16 жилийн дараа айлчлал хийж байгаадаа баяртай байна. Монгол, Унгарын дээд, өндөр түвшний харилцан ойлголцол, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад хууль тогтоох байгууллагын тэргүүний харилцан айлчлал чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна гээд  Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм эдийн засгийн талаар танилцуулсан юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Энэ ч утгаараа Унгар Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлж баяжуулах нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм хэмээн онцоллоо.

Түүнчлэн хоёр орны парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тамгын газар болон парламентын найрамдлын бүлгийн ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцдаг Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж, хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар санал нэгдсэнд баяртай байна. Энэхүү санамж бичигт үндэслэн Тамгын газрын ажилтнуудын туршлага судлах солилцооны хөтөлбөр зохион байгуулах, цаашлаад хууль тогтоох чиглэлээрх хамтарсан судалгаа хийх боломжтой гэж үзэж байна гэв.

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын тус улсад хийж буй айлчлалын бас нэгэн ач холбогдол нь алтай судлалыг хөгжүүлэхэд оршиж байна.

Arslan.mn

Тэрбээр өнгөрсөн жилийн  6 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сантай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа зохион байгуулсан талаар танилцуулаад  ирэх дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион хоёр дахь удаагийн хуралд парламентын төлөөлөл уг арга хэмжээнд хүрэлцэн ирж, оролцоно гэдэгт итгэлтэй байна гэв. Энэхүү айлчлалын үеэр Алтай судлалын чиглэлээр эрдэмтдийн оролцсон хурал болох агаад УИХ-ын дарга тус хуралд оролцож илтгэл тавих юм. Тэрбээр энэхүү хурлын талаар танилцуулаад Унгар дахь монгол судлал нь Европ дахь монгол судлалын эхлэлийг тавьсан гэж үздэг хэмээн онцолж, Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын харилцан дэмжлэг чухал юм. Мөн соёлын өвийн судалгаа шинжилгээ тэр дундаа Монголын археологийн дурсгалыг судлах, сурталчлах чиглэлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Хэлэлцээр эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын чиглэлээр хамтран ажиллагааны талаар санал солилцсоноор үргэлжилсэн юм.

Монгол Улс эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр төслийг хэрэгжүүлэх санал тавьсан талаар  хоёр тал ярилцлаа.

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцээрийн төгсгөлд хэлэхдээ, Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хууль тогтоох байгууллагын хүрээнд дэмжлэг үзүүлэх тодорхой асуудлаар харилцан ойлголцолд хүрсэндээ баяртай байна.  Албан ёсны яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал, Тамгын газрын зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотолж байна гэв.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло хариу талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Хоёр улсын хамтын ажиллагааны талаарх хэлэлцээрт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан,Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш нар байлцлаа гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655243
0 эможи

m
2024-03-11 01:03
Зочин
2024-03-07 16:18
ШААЛ ХЭРЭГГҮЙ ПЗДАНУУДЫГ АВЧ ЯВАХЫН
keyboard_arrow_up