ХОМ: Тэрбумаар хэмжигдэх үнэт эдлэлтэй Л.Энх-Амгалангийн нэг жилийн дотор 4 тэрбум төгрөгөөр буурчээ
УИХ-ын 76 өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаа ард түмэндээ тайлагнах хугацаа ч дөхлөө. Гэхдээ тэд ажлаа тайлагнадаг болохоос биш хөрөнгө орлого нь хэрхэн өөрчлөгдсөнийг бол олон нийтэд тайлагнахгүй.
Тиймээс ARSLAN.MN-ээс хөрөнгө орлогын мэдүүлгээр 2022 онд АВЛАГА нь тэрбум давсан УИХ-ын 76 гишүүдийн хөрөнгө хэрхэн өөрчлөгдсөнийг онцолж байна.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн ХОМ хэрхэн өөрчлөгдснийг танилцъя.
Л.Энх-Амгалан нь 2020 онд нийт 8 тэрбум 311 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 8 тэрбум 744 сая төгрөг болж нэмэгдэж, харин нэг жилийн дотор 2022 онд 4 тэрбум 591 сая төгрөг болж буурсан байна.
Түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого 2020 онд 281 сая 100 мянган төгрөг байсан бол 2022 онд 462 мянган төгрөг болж мөн буурчээ.
Хамгийн их авлагатай УИХ-ын гишүүдийн жагсаалтаар гурав дугаарт бичигдэж байсан Л.Энх-Амгалангийн авлага 2021 онд 4 тэрбум 905 сая төгрөг байсан нь хэвээр бөгөөд хасагдсан болон нэмэгдсэн өөрчлөлт гараагүй аж.
Харин 4 тэрбум 462 сая 333 мянган төгрөгийн амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай байна.
Мөн 1 тэрбум 654 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд 4 тэрбум 905 сая 373 мянган төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.
Түүнчлэн 300 сая төгрөгийн үнэлгээ бүхий туулах чадвар өндөр Lexus 570 машинтай байна.