ХОМ: Т.Аубакир гишүүн болсноос хойш авлага нь 170 сая 4 тэрбум болж нэмэгджээ
УИХ-ын 76 өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаа ард түмэндээ тайлагнах хугацаа ч дөхлөө. Гэхдээ тэд ажлаа тайлагнадаг болохоос биш хөрөнгө орлого нь хэрхэн өөрчлөгдсөнийг бол олон нийтэд тайлагнахгүй.
Тиймээс ARSLAN.MN-ээс хөрөнгө орлогын мэдүүлгээр 2022 онд АВЛАГА нь тэрбум давсан УИХ-ын 76 гишүүдийн хөрөнгө хэрхэн өөрчлөгдсөнийг онцолж байна.
Өнгөрсөн 4 жилин хугацаанд УИХ-ын гишүүн Тилеуханы Аубакирын ХОМ хэрхэн өөрчлөгдсөнтэй танилцъя.
УИХ-ын гишүүн Т.Аубакирын орлого 14 сая төгрөгөөс 134 сая болж нэмэгджээ
УИХ-ын гишүүн Т.Аубакирын 2020 оны орлого 14 сая төгрөг байсан бол, 2021 онд 47 сая, 2022 онд 134 сая төгрөг болж нэмэгдсэн байна.
Харин гэр бүлийн нийт орлого нь 2020 онд 16 сая төгрөг байсан бол, 2022 онд 136 сая төгрөг болж нэмэгджээ.
Мөн тэрээр 4 тэрбум 670 сая төгрөгийн авлагатай байна. Орлогч дарга байхдаа 170 сая төгрөгийн авлагатай байсан түүний авлага гишүүн болсноос нь хойш 4 тэрбум 670 сая төгрөг болж нэмэгдсэн.
Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар байхгүй.