Г.Дамдинням: “Авлига хороолол”-ыг буулгаж чадахгүй юм бол хотын газрын мафи, шударга ёс гэж яриад хэрэггүй

2024 оны 2 сарын 23

Arslan.mn

Авлига хорооллыг буулгах асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Авлига хорооллыг буулгаж чадахгүй юм бол хотын газрын мафи, шударга ёс гэж хот дотор яриад хэрэггүй л болно доо хэдүүлээ!!

Энэ хууль бус газар, зөвшөөрлүүдтэй барилгууд баригдаж дуусах л юм бол араас нь хэдэн арваараа голын голдирлыг дүүртэл барилга баригдаж 1.6 сая хүнтэй УЛААНБААТАР ХОТ зундаа үер, өвөлдөө халиа дошинд, монголчууд АВЛИГА-даа дайруулж амьдрах болно. Уг нь хэн хэн, хэзээ газрын, барилгын ажлын, усны, дулааны, цахилгааны гээд нөгөө барилга барихад шаардагддаг алдарт 108 гарын үсгүүдийг зурж өгсөн гэдэг нь баримт дээр ил байгаа шүү дээ.

Хувийн хэвшил хууль бусаар дээрх зөвшөөрлүүдийг авсан бол төр “Уучлаарай” гээд л нураах ёстой. Ийм л ойлгомжтой логик. Энэ төргүй, ард түмэн гэж үгүй, хууль гэж үгүй мэт аархлууд хаа нэг газар очоод зогсох цаг болсон” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
654957
4 эможи

Иргэн би
2024-02-24 18:20
Хууль дүрэмд заагаагүй бол зөвшөөрнө. Хууль дүрэмд заасаар байтал мөнгөөр дийлнээ гэж байгаа бол төр нь оролцож зөв гольдролд оруулж байна уу. Жишээ нь : Авилга хороололтой яг адил бидний нүдээр харсанч хуулиар дээдлэх ёстой заалтын Хүнийг монголын газар нутагт машинаар дайрах үйлдэл хийсэн нөхөр хаачив . Энэ мэт мөнгөнд дийлдэж байж болохгүй. Улс ороэд сайн зүйл хийлээ гээд нэжгээд хүнийг дайрах , зодох, хараан доромжилж болно гээд хууль байдаг бололтой юм. Тийм хууль хаана байна гаргаад ирвэл хонь мэт юуч дугарахгүй байж чадна уу
Зочин
2024-02-23 20:46
Еерийгее хичээ, иймэрхуу сагсуу онгироо нехдуудээс нам л салаасай!
Зочин
2024-02-23 14:00
Тийм шүү
keyboard_arrow_up