Сонгуульд нэр дэвшихгүй хэмээн ам гарсан С.Одонтуяагийн бодол өөрчлөгдсөн үү...

2024 оны 2 сарын 21

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн энэ удаагийн “тоглоомын дүрэм” өөрчлөгдөж, өрсөлдөөн бүсчилсэн том тойргуудад өрнөнө. Тэндээс 78 гишүүн сонгогдох бөгөөд жагсаалтаас 48 гишүүн тодорно. Ингээд 20245 онд ард иргэдийг төлөөлөх 126 гишүүнтэй болох юм.

Тэдний дийлэнх нь том намуудаас гарч ирнэ. Ийм прогнозыг судлаач, ажиглагчид хийж байна. Тэр хэрээр МАН, АН-ын тойрог, жагсаалтын “бүрэлдэхүүн” маш ихээр анхаарал татаж байгаа юм. Гэхдээ аль ч намын тухайд тойрогт нэр дэвших, жагсаалтад бичигдэх хүмүүсээ албан ёсоор тодруулаагүй байгаа билээ. 

Тэгвэл эдгээр өдрүүдэд гишүүд амь орж, зарим нь орон нутагруу таван боодол өвс барин гүйж, зарим нь гэнэтхэн иргэдэд таалагдах сэдэв барьж авч, хуулийн төсөл оруулан тун ч завгүй яваа нь харагдана. 

Үүний нэг тод жишээ нь АН-ын Х.Баттулгын фаркцын том төлөөлөл болох УИХ-ын гишүүн С.Одонтуяа юм. Сонгууль дөхөх тусам гишүүн хатагтай урдах ажлаа бус улстөр хийгээд тун завгүй явна.

Саяхан л гэхэд бага насны хүүхдийн эрүүл хоололтын талаар хууль батлуулна хэмээн гүйж байсан тэрээр одоо “Цагаан тахал” буюу хар тамхитай тэмцэнэ, хуулийн төсөл санаачилна гэх зэргээр олны анхаарлыг татахаар оролдож байна. 

Дахиж нэр дэвшихгүй хэмээн ам гарсан С.Одонтуяагийн бодол өөрчлөгдсөн бололтой. "Тойроггүй" болсон С.Одонтуяа гишүүн иргэдэд таалагдах ямар хууль батлуулахыг харах л үлдлээ... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
654890
2 эможи

зан
2024-02-22 07:43
Нэр дэвшихгүй ч жагсаалтаар ороод ирнэ.
Од
2024-02-21 15:53
Одоо боль авгай гуай
Иргэн
2024-02-21 15:11
Одоо болиосой
Зочин
2024-02-21 14:59
АЖМАА НАР ТЭТГЭВЭРТЭЭ СУУ
keyboard_arrow_up