Ц.Даваасүрэн: Хувь хүн стратегийн ордыг 100% эзэмших хууль оруулж ирчхээд зүтгүүлээд байна

2024 оны 1 сарын 18

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Чуулган завсарлахаас өмнө Хөрөнгө оруулалтын хууль, мөн Төрийн өмчийн компани байгуулахыг түр хориглосон хууль хэлэлцэгдсэн. Энэ хоёр хуулийн хор уршгийн талаар иргэд, сонгогчдод нээлттэй мэдээлэл өгсөн. Үүний хариуд хүчтэй дайралтууд явж эхэллээ. 

Энэ хоёр хуулийн аюул юу вэ гэвэл УИХ руу нэг том стратегийн орд орж ирэх гээд байгаа. Стратегийн ордод 50 хүртэл хувийг төр эзэмшиж, ард түмэн хувь хүртэнэ. Төрийн өмчит компани байгуулахгүй гэхээр 34-50 хувь хүртэхийг байхгүй болгочхож байгаа юм. Өөрөөр хэлбэл дахин Эрдэнэт, Тавантолгойгүй болно гэсэн үг. Хувь хүн стратегийн ордыг 100 хувь эзэмших ийм юмыг оруулж ирчхээд зүтгүүлээд байна.

Үүнийг нь хэлчхээр хорсож байгаа гэж, есөн шидээр гүтгэж байна. Бид гүтгэлэгтэй тэмцэнэ. Хуулийн хяналтын байгууллагад өгнө." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654128
1 эможи

Зочин
2024-01-18 21:00
яасан шуналтай нөхөр тийм хууль зүтгүүлээд байнаа . Хүрэлбаатар зүтгүүлж МАН-ын нөлөө бүхий хулгайч гарууд Хүрэлсүхийн хамгаалалттай ийм ажиллагаа явуулаад байгаа юм бишүү
keyboard_arrow_up